Хуучин дугуй оруулж ирвэл эко төлбөр ногдуулна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-01 11:04:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас өнгөрсөн оны сүүлээр боловсруулж эхэлсэн "Эко төлбөрийн тухай" хуулийн төсөл бэлэн болж, иргэд, ААН, байгууллага, мэргэжилтнүүдээс санал авч байна. 

Шинээр боловсруулсан "Эко төлбөрийн тухай" хуульд эко төлбөр төлөгч гэдэгт дараах үйл ажиллагаа эрхлэн явуулж буй хуулийн этгээд болон удаах төрлийн бараа, бүтээгдэхүүн орсон байна. Үүнд:

  • Хоол, хүнсний нэг удаагийн хуванцар хэрэгсэл, 
  • нийлэг хальсан уут,
  • бүх төрлийн бүтээгдэхүүний хуванцар сав болон бүтээгдэхүүн савлахад зориулж үйлдвэрлэсэн, импортолсон бүх төрлийн хоосон хуванцар сав,
  • бүх төрлийн тээврийн хэрэгслийн шинэ, хуучин дугуй,
  • Ахуйн хэрэглээний зай хураагуур,
  • аккумулятор, бусад зай хураагуур,
  • химийн бодис,
  • бүх төрлийн бүтээгдэхүүний шилэн лонх, сав болон бүтээгдэхүүн
  • савлахад зориулж үйлдвэрлэсэн, импортолсон бүх төрлийн хоосон шилэн лонх, сав,
  • цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэж буй болон импортолж буй иргэн, ААН, байгууллага хамрагдахыг тусгажээ. 

Эко төлбөрийг биет нэгжээр тооцон ногдуулан үнийн дүнгийн 4-15 хувиар авах аж. Тухайлбал, хоол, хүнсний нэг удаагийн хуванцар сав, хэрэгсэл болон нийлэг уутыг кг-аар, цахилгаан хэрэгсэл, бараа болон жишээ нь, ахуйн хэрэглээний зай хураагаар, аккумляторыг ширхэгээр тооцохоор хуулийн төсөлд тусгажээ. 


Мөн бүх төрлийн тээврийн хэрэгслийн дугуйг ширхэгээр, химиййн бодис болон бүх төрлийн хоосон шилэн лонх, савыг кг-аар тус тус тооцон төлбөр ногдуулах юм. Бүх төрлийн тээврийн хэрэгслийн оруулж ирж буй шинэ дугуйнд ширхэг тутамд үнийн дүнгээр 0.3 хувь, хуучин дугуйнд үнийн дүнгээр, мөн ширхэг тутамд 10 хувийн төлбөр ногдуулах юм. 


Холбоотой мэдээ