"Хоггүй аялал гоё" аян өрнүүлж эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-01 09:41:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар санаачлан Нийслэлийн Цагдаагийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй ул мөргүй, хоггүй, хариуцлагатай аяллыг дэмжих зорилгоор "Хоггүй аялал гоё" аян өрнүүлээд байна.


Аяны хүрээнд нийслэл хотоос гарах зам дагуух "Зунжин", "Оргил", "Сансар" зэрэг худалдаа, үйлчилгээний төв, Петровисийн 16, 29 дугаар ШТС, Энхтайваны гүүр, Нарны зам дагуу залуус ажиллаж, жолооч, зорчигч нарт хогийн уут тарааж, автомашинд зурагт хуудас нааж, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, хогоо хогийн уутанд хийж зориулалтын цэгт хаяхыг зөвлөж, хоггүй аяллыг уриалж байна. 


Холбоотой мэдээ