Тавдугаар сарын 12-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
09.00 цагт "Blue Sky" зочид буудлын 3 давхарт "Ногоон зээлийн сан" байгуулах ажлын хэсгийн уулзалт болно.
09.00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо" анхдугаар чуулган “UB CITY” зочид буудалд / 19-ийн үйлчилгээний төвийн чанх урд/ болно.
09.00 цагт ШУТИС-ын Төв номын санд “Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.
09.30 цагт МХЕГ-т “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аяны нээлт болно.
10.00 цагт СТӨ-нд “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” мянган сувилагчийн чуулга уулзалт болно.
11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт Нийслэлийн хэмжээнд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Монголбанкны Мэдээллийн төвд дөрөвдүгээр сарын Орон сууцны үнийн индексийг зарлана.
12.00 цагт Пума зочид буудалд УИХ-д суудалгүй намууд Оффишор дансны талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хууль бусаар ажлаас халагдсан СХД-ийн хороодын Засаг дарга нар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг"-т Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Говь-Сүмбэр аймгийн Олимпийн зөвлөлийн төлөөлөгчид МҮОХ-нд зочилно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт “Хатан Туул ширгэх учиргүй” сэтггүүл зүйн шилдэг бүтээл, “Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааныг зохион байгуулагч “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн болон шүүгчдийн баг мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хоршооны гишүүн, малчдад олгох ёстой ноосны урамшуулал олгохгүй байгаа талаар “Манлайн шүтээн хоршоо”-ноос мэдээлэл хийнэ.