Ажилгүйдлийн түвшин 2010 оныхоос 4.9 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-30 16:23:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4.3 хувь болж, өмнөх буюу 2010 оны тооллогын үеийнхээс 4.9 хувиар буурчээ. Ажилгүйдлийн түвшин хотод өндөр, хөдөөд бага байгаа юм. Энэ нь нэг талаас хот суурин бараадсан шилжих хөдөлгөөн их, нөгөө талаас тэд хотод шилжин ирээд ажлын байр олох боломж муу байдагтай холбоотой байна.

Ажилгүй иргэдийн дотор 20-34 насны 0.9 мянган залуучууд байгаа нь хамгийн их буюу нийт ажилгүй хүний 54.5 хувийг эзэлж байна. Харин 30-аас дээш насныханд эрэгтэйчүүд илүү их ажилгүйдэлд өртөж байгаа мэдээ гарчээ.

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам нийтдээ 22.5 мянга байгаа нь өмнөх тооллогоос 7.8 хувиар, үүний дотор сургуульд сурдаг 50.9 хувиар тус тус өссөн байна. Харин хөдөлмөр эрхлэх чадваргүй, гэрийн ажилтай, тохирох ажил олдохгүй байгаа хувь 10.0-40.6 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ