“Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г сумдын удирдлагуудад хүлээлгэж өглөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-06-30 22:09:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Ж.Ганбат сумдын удирдлагуудад хүлээлгэж өглөө.


Энэхүү төлөвлөгөөг баталснаар аймгийн хэмжээнд тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхлэх юм. Орон нутгийн томилгоот нэгжүүдийг байгуулж удирдлага, бие бүрэлдэхүүний сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлж онц болон дайны байдал үүссэн үед нутаг дэвсгэрийн зарчмаар орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нөхцөл боломж бий болох юм. 


Холбоотой мэдээ