Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг Цэцэг суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Хурлын
хүрээнд мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах тухай хэлэлцэж,
холбогдох шийдвэр гаргасан
юм.
Тухайлбал,
зураглал гаргах замаар БОЭТ-д стандартын дагуу ариутгал халдваргүйтгэл хийх,
нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг мэргэжлийн байгууллагын хяналт дор тусгаарлалтад
авах, Мөст, Алтай, Мөнххайрхан зэрэг суманд тарваган тахал өвчнөөс урьдчилан
сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх зэрэг шийдвэр гаргаж, мөрдөн
ажиллахаар боллоо.
Мөн
Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай холбогдох
удирдлагуудад үүрэг чиглэл өгөв.
Учир
нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн 27 настай эрэгтэй Г... нь энэ
оны зургаадугаар сарын 22-ны өдөр тарваган тахлын голомтот бүс нутгаас гэр
бүлийн гишүүнтэй хамтран тарвага агнаж идсэн.
Анх
зургаадугаар сарын 25-нд Цэцэг сумын эмнэлэгт хандсан бөгөөд одоо Ховд аймаг
дахь БОЭТ-д тарваган тахлын сэжигтэй тохиолдол
байж болзошгүй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл
иргэн Г-ийн дүү болох 17 настай У нь Цэцэг суманд гэртээ халуурч байна гэх
мэдээлэл мэргэжлийн байгууллагад ирүүлжээ. Тиймээс Цэцэг суманд мөн нэг,
хоёрдугаар хавьтагчийг тогтоох, тусгаарлалтад авах ажлыг эхлүүлсэн байна. Үүнтэй
холбоотойгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг Цэцэг
суманд ажиллаж байна.
Үүнээс
гадна тарваган тахлын голомт бүс нутаг
буюу Алтай, Булган,
Мөст, Цэцэг, Үенч сумын иргэдэд зориулан сургалт, сурталчилгаа хийх замаар
өвчлөл гарах эрсдэлийг бууруулах зорилго бүхий арга хэмжээ авна. Тус ажлыг зохион байгуулах хөрөнгийг аймгийн Засаг
даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн аж.