Сүхбаатар аймгийн АН нэр дэвшигчдийнхээ материалыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 20-нд Сүхбаатар аймгийн сонгуулийн хороог байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигч нар нь сонгуулийн санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны 17 цагаас өмнө сонгуулийн хороонд материалаа ирүүлсэн байх ёстой. Үүний дагуу Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 2016 оны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ материалыг аймгийн Сонгуулийн хороонд гардууллаа.
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн МАН мөн 33 нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн хороонд хүргүүлсэн.
Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох бие даагч нарын материалыг 2016 оны 5 дугаар 14-ний 17 цаг хүртэл хүлээж авна. Материалаа ирүүлсэн нам эвсэл, бие даагч нарын материалыг 5-р сарын 17-ныг хүртэл аймгийн сонгуулийн хороо хянаж үзээд нэр дэвшигч нарт санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгох юм.
Т. Одончимэг