Цайны газрууд шалгалтад бүдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 14:30:30

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий цайны газруудад хяналт шалгалт хийжээ. Шанаган тогоо, Мичид, Наран зоог, Таван тансаг, Харзны ус, Өлзийт суманд үйл ажиллагаа явуулж буй Цагаан булаг зэрэг цайны газрууд шалгалтад хамрагдсан бөгөөл “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар 100 хувь “их эрсдэлтэй” үнэлэгдсэн байна.

Гол зөрчлүүд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа болон үйлчилгээ эрхлэгч, ажилчдын хууль эрхзүйн мэдлэг дутмаг зэрэг дутагдлууд голчилж байгаа аж. Үйл ажиллагааг түр зогсоосон 45 заалт бүхий 2 акт, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар 101 заалт бүхий 5 албан шаардлагыг шалгалтад хамрагдсан цайны газруудад хүргүүлжээ. Мөн холбогдох хуулийн дагуу 242.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ