Баян-Өнжүүл суманд эрүүл мэндийн төв шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-25 13:29:51

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд аймгийн хөрөнгө оруулалтаар 10 ортой Эрүүл мэндийн төвийн шав тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолд аймгийн ОНӨГ-ын дарга Д.Батжаргал, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, Баян-Өнжүүл сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн хамт олон оролцлоо.

Энэ үеэр ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, аймгийн хэмжээнд өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн барилгын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд 13 сумын Эрүүл мэндийн төвд 453.7 сая төгрөгийн их засварын ажил хийж, 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын Хайлааст багт 10 ортой эмнэлгийг шинээр барьсан байна гэж онцоллоо.

Барилгын ажлыг “ABC” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд хүлээлгэн өгөх аж. 


Холбоотой мэдээ