Дундговь, Говьсүмбэрийн 6-р тойрогт санал хураалт 64,36 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-24 22:07:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт 21.00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт 64,36 хувийн ирцтэй байна.

Санал өгсөн нийт сонгогчдын 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй байна. Насны байдлаар нь авч үзвэл 4063 нь 18-35 нас, 8280 нь 36-40 нас, 7807 нь 41-55 нас, 6151 нь 56-аас дээш насны иргэд байна. Өөрөөр хэлбэл 47 хувь нь 40 хүртэлх насны залуучууд байгаа юм.

Тус тойргийн Дундговь аймгийн 15 сумдын хувьд Хулд суманд санал хураалт 57,08 хувьтай байгаа бол Баянжаргалан, Өндөршил суманд 70 гаруй хувьтай, бусад суманд 60-70 хувьтай байна. 

Холбоотой мэдээ