Дорноговийн сонгогчдын 27.28 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-06-24 15:03:40

Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль Монгол орон даяар энэ оны зургадугаар сарын 24-ний өглөөний 07.00 цагт эхэлсэн.

Дорноговь аймагт 44633 нь санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс өнөөдрийн 12.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 27.28 хувь нь саналаа өгсөн. Санал авах үйл явц хэвийн үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Алтанширээ сум хамгийн өндөр ирцтэй буюу нийт сонгогчдын 45.63 нь санал өгөөд байгаа бол Замын-Үүд сумын сонгогчдын 20.16 хувьтай байгаа нь хамгийн бага ирцтэй байна. 

Холбоотой мэдээ