Архангай аймагт сонгуулийн ирц 59.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-24 19:32:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц нийт 62316 сонгогчоос 36570 сонгогч саналаа өгч, ирц 59.4 хувьтай байна.

Хамгийн өндөр ирцтэй Цахир сум 69 хувьтай, хамгийн бага ирцтэй Эрдэнэбулган сум 51.3 хувьтай байна.

Аймгийн сонгуулийн хорооноос иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг хэлж байлаа. 

Холбоотой мэдээ