87 хэсгийн хороонд санал хураалт хуулийн дагуу болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-24 11:14:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгууль Говь-Алтай аймгийн 87 хэсгийн хороонд санал хураалт ямар нэгэн зөрчилгүй хуулийн дагуу болж байна. 


Тус аймагт нийт 37441 сонгогч саналаа өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Өглөөний 07 цагт эхэлсэн санал хураалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд иргэд сонгогчид идэвхтэй хамрагдаж байна. УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд тус аймгийн 1200 төрийн алба хаагч, 803 ажиглагч 87 хэсгийн хороонд ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ.


Холбоотой мэдээ