Зуунмод хот үүсэн байгуулагдсаны 78 жилийн ойн өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-23 21:08:36

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хот байгуулагдсаны түүхт 78 жилийн ойн өдрийг угтаж Зуунмод гол, зам дагуу хог хаягдлыг цэвэрлэлээ.

Энэхүү ойн өдрийг угтаж Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төвийн хамт олон "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлж түүхт өдрийн үйл ажиллагааг олон нийтийг хамруулалгүй зохион байгууллаа. Тэмдэглэлт ойн өдрийг тохиолдуулан үе үеийн сумын удирдлагууддаа хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Зуунмод хот үүсэн байгуулагдах өдөр тус хотод төрсөн унаган хоёр иргэндээ хүндэтгэл үзүүлж, энэ өдөр төрсөн бяцхан иргэдэд Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламж нээж өглөө. Мөн түүхт ойн босгон дээр баярын хурлаа хийж ажил бүтээлээрээ бусдыг манлайлсан ажилтан, албан хаагчдад шагнал гардуулах ажиллагаа боллоо.

Ташрамд, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төв аймгийн төвийг Улаанбаатар хотоос нүүлгэн Богдхан уулын өвөр Маршал Х.Чойбалсан нутаг шилж шав тавьсан бөгөөд Зуунмодны амны Сэрүүн дэнжид төвлөрүүлжээ. Тэр үед 1000 орчим өрх, 3000 гаруй хүн амтай, төр захиргаа нам, олон нийтийн 10 гаруй байгууллага, 30-аад ажилчинтай гар үйлдвэрийн артель энд ажиллаж байжээ.
Төв суурин газруудыг хот болгож байх тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 6-р сарын 20-ны өдрийн 136-р зарлигийг баримталж Төв аймгийн төвийг Зуунмод хот хэмээн нэрлэснээс хойш 78 жилийн ой тохио
ж байгаа аж.

 


Холбоотой мэдээ