Орон нутгийн сургагч багш бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/.“Коронавирусний халдварын сэргийлэлт, хяналт, эмнэл зүйн менежмент” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт Ховд аймагт болж байна.
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын.23-ны өдрийн 259 тоот тушаалын дагуу улсын хэмжээнд “Коронавирусний халдварын сэргийлэлт, хяналт эмнэл зүйн менежмент” сэдэвт сургалтыг үе шаттай
зохион байгуулж байгаа.
Энэ
хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор 6 хүний
бүрэлдэхүүнтэй ажлын баг зургаадугаар сарын 22-23-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.
Тус
ажлын багийнхан сургалт
зохион байгуулах замаар орон нутгийн сургагч багш бэлтгэж байгаа
юм.
Сургалтад
Ховд аймгийн ЭМГ, БОЭТ, Зоонозын өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүдээс
бүрдсэн 20 хүн оролцож байна. Тус сургалтын зардлыг ДЭМБ-аас хариуцан
санхүүжүүлж байгаа аж.
Сургалтын
хүрээнд оролцогчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой урьдчилан сэргийлэх үйл
ажиллагаа, коронавирусний халдварын тархвар судлал, хяналт, зохион байгуулалт, зөв ангилах, тусгаарлах асуудал, сэжигтэй
тохиолдол илрүүлэх, хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх менежмент, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, лабораторийн шинжилгээнд
сорьц цуглуулах арга зүйн дадлага зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, туршлага
хуримтлуулж байна.