Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-20 15:37:01
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-24-нд нутгийн төв хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно.


Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ