Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-11 08:14:49

Олон сар эзэнгүй байсан Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн Ц.Лхагвасүрэнгийн томилгоог өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцэх болжээ.

МАХН-аас нэр дэвшүүлснийг үндэслэн Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Цэрэнхүүгийн Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулахаар УИХ-д энэ сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Мөн өмнөх сайд асан Ганхуягийн Шийлэгдамбыг тус албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хамт хэлэлцэх юм.

Ц.Лхагвасүрэн нь хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ