Хортон шавжийг устгах ажлыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-17 10:01:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар сүүлийн үед ойн хөнөөлт шавж голомтлон тархжээ.

Энэхүү хортон шавжийг устгах ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгууллаа. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дахь “49-ийн Хар усан тохой” хэмээх газарт орших мойлны модонд сумын ЗТДГ болон иргэдтэй хамтран устгалын ажлыг зохион байгуулжээ.

Эл ажлын хүрээнд 8 га гаруй талбайд мойлны модонд тархсан хөнөөлт шавжид хэсэгчлэн устгал хийсэн байна. Уг үйл ажиллагааг Шаамар, Сүхбаатар сумын иргэд ихээхэн дэмжиж идэвх санаачилга гарган оролцжээ. Үүнийг Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан хийсэн бөгөөд энэ үеэр “COVID-19” цар тахлын халдвар, тархалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулсан байна. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу амны хаалт, ариутгал халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийг бүрэн ашиглаж, халдвар хамгааллын дэглэм, журмыг сайтар баримтлан ажиллахыг оролцогчид болон бусад иргэнд уриалж, зөвлөмж өгчээ. 



Холбоотой мэдээ