Хэт их халж байгаагаас түймрийн эрсдэл нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-17 10:10:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, халж байгаагаас ойн хээрийн түймрийн эрсдэл нэмэгджээ. Аймгийн цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр хуурайшлын зэрэг Гурванбулаг суманд түймрийн эрсдэл их буюу аюултай, бусад суманд нэн их буюу онц аюултай түвшинд хүрсэн байна. Энэ сарын эхээр зарим нутгаар хур бороо орж хуурайшлын зэрэг буурч түймрийн эрсдэл багассан.

Энэ долоо хоногт тус аймгийн нутгийн баруун хойд хэсгээр 17-18-нд, 20-21-нд нутгийн төв болон хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нийт нутгаар халах бөгөөд 19-нд аагим халуун болох төлөвтэй байна.

Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх аж. Аагим халуун байх өдөр 29-34 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ