Хамтарсан ажлын баг Булган боомтод ажиллав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-16 16:03:55

Ховд /МОНЦАМЭ/. МХЕГ, ХӨСҮТ, ОБЕГ-ын хамтарсан ажлын баг зургаадугаар сарын 15-ны өдөр Ховд аймаг дахь Булган боомтод ажиллав

Ажлын баг Булган боомтын Гаалийн газар, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Авто тээвэр, Булган сум дахь Онцгой байдлын тасаг, Сум дундын эмнэлэг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч "Мо-Эн-Ко" ХХК, "Эй Эл Жи Ти" ХХК-ийн ажилтнуудтай уулзсан.

Улмаар шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх, хилийн нэвтрэх цэг дээр анхаарах асуудал, салбар хоорондын уялдаа, хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах журмын талаар мэдээлэл солилцлоо.

Мөн нэг удаагийн хувцас өмсөх, тайлах дараалал зэрэг сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Үүний үр дүнд тухайн байгууллага, компаниудын ажилтан, албан хаагчид уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага, туршлагаа нэмэгдүүлжээ

Түүнчлэн хамтарсан ажлын багийнхан хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлэн байдал, термокамерын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийн явцтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн гэж Ховд аймгийн МХГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ