ЕХ, Их Британи шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-16 11:56:59

БРЮССЕЛЬ. /Euro News/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен нар хоёр талын харилцааны хэтийн төлөвийн тухай хэлэлцээг дахин эхлүүлэх талаар хэлэлцэж, “Brexit”-ийн дараах шилжилтийн үеийг хойшлуулахгүй байхаар тохиролцжээ.


Европын Холбоо, Их Британи ирэх долдугаар сард хэлэлцээгээ эрчимжүүлж, 2020 оны эцсээс өмнө хоёр талын хэлэлцээрийг боловсруулан батлах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх төлөвлөгөөг дэмжсэн гэж цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Их Британи хойшлуулах хүсэлт гаргаагүй тул “Brexit”-ийн дараах шилжилтийн үе 12 дугаар сарын 31-нд дуусна гэж уг мэдэгдэлд дурджээ. “Их Британи, ЕХ долдугаар сард хэлэлцээр байгуулах боломжтой. Хэлэлцээг намар, өвөл хүртэл сунжруулахыг хүсэхгүй байна” гэж Б.Жонсон уулзалтын дараа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ