Баяжаргалан сум шинэ соёл, спортын төвтэй болно

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-16 11:23:05

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн хүрээнд Баянжаргалан суманд шинэ соёл, спортын төвийн шав тавьж барилгын ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн  дарга Д.Саран-Эрдэнэ, НБХ-ийн  дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг төвийн барилгыг улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд барилгын ажлыг “Их Даян бүүвэй” ХХК гүйцэтгэж, 2021 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

Баянжаргалан сумын хуучин соёлын төв нь 1963 онд баригдсан барилга аж.

 

Холбоотой мэдээ