Булган аймагт тариалалт 88,5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-16 09:52:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр энэ жилийн хаврын тариалалт 88,5 хувьтай байна. Ирэх долоо хоногт тариалалтын дүн гаргах бөгөөд Бүрэгхангай, Рашаант, Сэлэнгэ суманд энэ ажлыг дуусгасан мэдээ ирүүлжээ.

            Аймгийн хэмжээгээр 37,6 мянган га талбайд үр тариа тариалаад байна. Улаанбуудай 36,9 мянга, арвай 600,0, овьёос 480,0, бог будаа 22,0, гурвалжин будаа 15,0, хөх тариа 46,0 га талбайд тариалжээ. Цаг агаарын нөхцөл тааламжгүй, хөрсний гүний чийг муу байгаагаас шалтгаалан Рашаант, Хишиг-Өндөр суманд зарим аж ахуйн нэгж үр тариа тариалах хэмжээгээ багасгалаа. Цаашид тэжээлийн болон тосны ургамлын тариалалтын хэмжээ бага зэрэг нэмэгдэнэ гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.  Одоогоор тэжээлийн ургамал 717,0, тосны ургамал 2231,0 га талбайд тариалаад байна.

Холбоотой мэдээ