Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-06-16 07:39:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

2020 оны 6 дугаар сарын 16-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ