Элсний нүүдлээс хамгаалах зурвас байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-15 17:06:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд элсний нүүдлээс хамгаалах зурвас байгууллаа. Аймгийн ИТХ энэ оны төсөвт элсний нүүдлээс хамгаалах зурвасыг хоёр га талбайд байгуулахаар 35,0 сая төгрөгийн хөрөнгө баталсан бөгөөд энэ ажлыг Шинжлэх ухааны академийн газар зүй-гео экологийн хүрээлэн гүйцэтгэжээ.

Элсний нүүдлээс хамгаалах зурваст хайлаас 400, улиас 400, бургас 800, тэхийн шээг 20 ширхэг буюу нийт 2020 суулгац тарьж, хашаа барьсан байна. Ирэх 8-р сард механик хамгаалалт хийх аж. 2020 онд “Орчны бохирдолгүй-байгаль орчинд ээлтэй сум” болох зорилтыг хэрэгжүүлж, малчид, иргэд мод тарьсан талбайг хамгаалж байна гэж тус сумын ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ