Ялалтын баярын парадад Энэтхэгийн цэргүүд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Зургадугаар сарын 24-нд Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын сүрт жагсаалд Энэтхэгийн цэргүүд оролцоно гэж “The Times of India” сонин мэдээлжээ.
Ялалтын баярын парадад Энэтхэгийн 75-80 алба хаагч оролцох аж. Тус улсын цэргүүдийн жагсаалын хайрцагт үндэсний зэвсэгт хүчний Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчин, хуурай замын цэргийн анги нэтгэлийн төлөөлөл алхана. Энэ нь Энэтхэгийн цэргүүд Москвагийн парадад оролцсон анхны тохиолдол болох юм. "The Times of India" сонинд мэдээлж буйгаар, тус улсын цэргүүд зургадугаар сарын 19-нд Оросын нийслэл рүү хөдөлнө.
“Энэтхэг Москваг гол түнш гэж үзсэн хэвээр байна. Энэтхэг, ОХУ улс төрийн хамтын ажиллагаанаас гадна, батлан хамгаалахын салбар, тэр дундаа зэвсэг бүтээх чиглэлээр хамтын ажиллагаагаа байнга сайжруулан хөгжүүлж байна” гэж Энэтхэгийн дипломат эх сурвалж мэдэгдсэнийг "The Times of India" сонин онцолжээ.