“Эверестэд хүрсэн хилчин” ном олны хүртээл боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-14 16:29:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн, Монгол Улсын зууны манлай уулчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл дэд хурандаа Ноокоогийн Жуковийн “Эверестэд хүрсэн хилчин” дурсамж ном олны хүртээл боллоо.

Монгол-Энэтхэг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Монголын нэг уулчинг Энэтхэгийн тал багтаа авч Эверест ууланд авируулах шалгуурт Монголын олон арван уулчдаас хилчин Н.Жуков шалгаран тэнцжээ. Улмаар 1996 онд манай орны уулчдын дундаас анх удаа дэлхийн хамгийн өндөр ууланд авирч байжээ.

Энэ үйл явдал нь Монгол Улсын хил хамгаалах болон уулын спортын түүхэнд анхдагч болсон төдийгүй цаашид энэ хоёр салбарын гадаад хамтын ажиллагаа хөгжин дээшлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал ач холбогдол түүхэн үйл явдал байсан аж.

М.Жуковийн “Эверестэд хүрсэн хилчин” номонд түүний Монгол Улсын хил хамгаалах албанд зүтгэсэн 33 жил 6 сар, Монгол Улсын уулын спортын түүхийг бичилцсэн 30 жилийн хугацаанд туулж өнгөрүүлсэн хилчин, уулчны замнал, түүхийн талаар өгүүлсэн байна. 

Холбоотой мэдээ