БНЭУ, Лаос улсаас 251 иргэнээ авах тусгай онгоц хөөрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ, Лаос улсаас 251 иргэнээ авах тусгай нислэг өнөөдөр 09.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Маргааш буюу энэ сарын 13-ны 07.00 цагт буцаж ирэх тус нислэгээр Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай ирэх юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс энэ сард нийт 9 тусгай нислэгээр гадаадаас 2300 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Энэ сарын 6-нд Австралийн нислэгээр 262, 10-нд Казахстанаас 157, 11-нд Японоос 258 иргэнээ татан авсан. Маргааш Энэтхэгийн тусгай нислэг ирэх бол энэ сарын 17, 18-нд БНСУ-ын Сөүл хот, 19-нд ХБНГУ-ын Франкфурт, 21-нд АНУ руу нислэг үйлдэнэ. Үүнээс гадна энэ сарын 20-нд Зүүн өмнөд Ази руу тусгай онгоц нисгэхээр судалж байгаа юм.