Малын эмч нар нэгдсэн ажлын байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-11 14:41:51

Архангай /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгүүд стандартын шаардлага хангасан нэгдсэн нэг ажлын байртай боллоо.

Энэ ажлыг анх малын эмч нар санаачилсан ба түүнийг сумын Засаг дарга, ИТХ дэмжиж орон нутгийг хөгжүүлэх сангаас 20.0 сая, "Ногоон алт-Малын  эрүүл мэнд төсөл"-өөс 20.0 сая нийт 40.0 сая төгрөгийг шийдэж өгч, барилгыг бариулжээ. Барилгын зохион байгуулалт нь Мал эмнэлгийн тасгийн эмч нарын өрөө, нэгжийн эмч нарын өрөө, лаборатори, малын эмийн сан, малд үзлэг хийх өрөө зэргээс бүрдэнэ. Мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд нэгдсэн нэг ажлын байртай болсноор нэг дороос ажил үйлчилгээгээ малчид, иргэддээ  чирэгдэлгүй хүргэх боломжоор хангагдаж байгаа юм.

Барилгын ажлыг "Тамир таун" ХХК тус сумын иргэн Б.Өлзий-Оршихтой шууд гэрээ байгуулан гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ