Энэтхэгт эдгэрсэн хүний тоо эмчлүүлэгсдийн тоог давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-11 14:31:08

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгт коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүний тоо эмчлүүлэгсдийн тоог анх удаа давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 


Энэтхэгт лхагва гаргийн байдлаар халдвар авсан 135205 хүн эдгэрсэн бол 133632 хүн эмчлүүлж байгаа ажээ. Гэвч тус улсад сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хатуу хөл хориог энэ долоо хоногт сулруулснаас хойш халдвар авсан хүний тоо огцом өсөж буй хандлага ажиглагджээ.


Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, санхүүгийн нийслэл гэгддэг Мумбай хот нь халдварын голомтуудад тооцогдож байгаа бөгөөд эдгээр хотод 30 мянга, 50 мянган хүн тус тус халдвар авчээ. Тус улсад энэ сарын 10-ны байдлаар халдварын 275 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 7500 орчим хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ