“Яргуй 2016” наадмын шилдгүүд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 11:25:22

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн авъяас, чадварыг нээх, бие даах чадварт сургах, ёс суртахууны төлөвшил олгох зорилготой Яргуй-2016 тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө.

Монгол туургатан театрын тайзнаа 21 сумын 300 гаруй сурагч дуу, шүлэг, хөгжим зэрэг урлагийн олон төрлөөр өрсөлдсөн юм. Цэцэрлэгийн насны гоцлол дууг Баянчандмань, Мөнгөнморьт, Алтанбулаг, сургуулийн насны гоцлол хөгжмийг Зуунмод, Батсүмбэр, найрал дууны төрлийг Зуунмод сумын Хүмүүн цогцолбор бага сургуулийн “Аялгуут эгшиглэн”, Мөнгөнморьт сумын “Хүслийн жигүүр”,  Баяндэлгэр сумын Аялгуу  хамтлаг тэргүүлжээ.

Уг наадмыг Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар хамтран жил бүр  “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авъяас” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ