Хөх мөрөн мужийн түүхий газрын тосны олборлолт 2008 оноос хойших дээд хэмжээнд хүрчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-11 16:10:16

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпорацын /CNPC/ Хөх мөрөн муж дахь салбар энэ оны эхний таван сарын байдлаар түүхий газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, 2008 оноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.

            Тодруулбал, тус компани 97 мянга гаруй тн түүхий газрын тос олборлосон нь өмнөх оны мөн үеэс 45 мянга гаруй тн-оор нэмэгдсэн үзүүлэлт болж, 2008 оноос хойш дээд амжилт тогтоосон хэмээн тус салбарын гүйцэтгэх захирал Чүй Шиньжун танилцуулжээ.

            Хятадын Хөх мөрөн мужийн газрын тосны орд газар нь дэлхий дээрх хамгийн өндөрлөг газарт байрлах газрын тос, байгалийн хийн орд бөгөөд мөн Хөх мөрөн-Төвөдийн өндөрлөг газрын хамгийн том орд юм. Тус ордын талбайн хэмжээ нь 250 мянган хавтгай дөрвөлжин км бөгөөд дундаж өндөр нь далайн түвшнээс дээш 3000 метр аж.

            Тус орд Хятадын Хөх мөрөн, Төвд, Гансу, Нинся зэрэг дөрвөн мужийн хувьд хамгийн чухал газрын тос, байгалийн хийн бааз суурь нь юм.

Холбоотой мэдээ