АНУ-д олгох тусламжийг энэ сарын 21-нд хүргэж өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д олгох 1 сая ам.долларын тусламжийг энэ сарын 21-нд хүргэж өгөхөөр УОК-ын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын энэ сарын 1-ны хуралдаанаар "COVID-19" эрчимтэй тархаж буй АНУ-д 1 сая ам.долларын тусламж олгох болсон. АНУ уг тусламжийг коронавирусний халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг хамгаалахад чиглүүлэх хүсэлт тавьсан байна. Энэ дагуу энэ сарын 21-нд 1 сая ам.долларын хамгаалах хувцас, хэрэгслийг тусгай нислэгээр хүргэж өгөх болжээ. Харин буцахдаа тус улсын Сиэтл хотоос 250-260 иргэнээ эх орондоо авч ирэх юм.