Америкийн цэргийнхний талаас илүү хувь нь Трампыг дэмждэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-10 11:05:57

ВАШИНГТОН. /Sputnik/. Хэрвээ АНУ-ын цэргийн албан хаагчид Ерөнхийлөгчийг сонгодог байсан бол тэрбумтан Дональд Трамп үнэмлэхүй ялалт байгуулахаар байна гэдгийг “Military Times” сэтгүүлээс явуулсан судалгаа харууллаа.

Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийнхний 20 хувь нь сонгуульд огт оролцохгүй гэсэн байна.

Дональд Трамп, Хиллари Клинтоны хоёрын хэнд нь санал өгөх вэ гэсэн судалгааг АНУ-ын цэргийнхний дунд явуулахад Дональд Трамп 2:1 харьцаагаар Клинтоныг ялжээ. Харин таван цэрэг тутмын нэг нь хэрвээ энэ хоёрын нэгэнд л заавал санал өгөх ёстой бол Трампт лав өгөхгүй гэж хариулжээ.

Цэргийнхний 54 хувь нь Трампт саналаа өгсөн бол Клинтонд 25 хувь нь санал өгсөн байна. Харин үлдсэн 21 хувь нь сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ