Гурван сая төгрөгийн хүнсний ногооны үр үнэгүй олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-10 15:36:09

Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас энэ хаврын тариалалтад зориулж нийт 160 кг үрийг Архангай аймагт хуваарилжээ. Үүнд, шар луувангийн үр 50 кг, хүрэн манжингийн үр 5 кг, шар манжингийн үр 10 кг, урт сонгинын үр 3 кг, бөөрөнхий сонгинын үр 1 кг, төл сонгинын үр 20 кг, саримсны үр 5 кг, чинжүүний үр 0,25 кг, улаан лоолийн үр 2 уут, өргөст хэмхийн үр 5 уут бүхий 3 сая төгрөгийн хүнсний ногооны үрийг үнэгүй олгосныг аймгийн 19 суманд хуваарилж, Хөдөө аж ахуйн тасагт хүлээлгэн өгөв. 

Аймгийн хэмжээнд энэ жил үр тариа 10000 га, тэжээлийн таримал 1500 га, тосны таримал 1000 га, төмс 280 га, хүнсний ногоо 140 га-д нийт 12920 га талбайд тариалалт хийнэ.

Холбоотой мэдээ