Улаанбурханы эсрэг вакциныг энэ сарын 12-ноос хийж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-05-10 09:23:14

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

 Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан.

 Энэхүү вакцин  Монголд Улсад тээвэрлэгдэн ирсэн учраас улаанбурханы вакциныг энэ сарын 12-ноос хийж эхлэхээр болсныг эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа. Вакциныг  орон нутагт  хүргүүлэх  ажлыг яаралтай зохион байгуулж эхлээд байна. Мөн Эрүүл мэндийн сайдын багцаас 350 сая төгрөгийг гаргуулж тоног төхөөрөмж дутагдалтай байгааг аймгуудад нэн түрүүнд хүргүүлэхээр ажиллаж  байна гэсэн юм.  

Цахим хурлын үеэр Улаанбурхан өвчнийн талаарх цаг үеийн мэдээллийг  аймгуудаас авч, 18-30 насныханд хийх вакцины бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга үүрэг болголоо гэж ЭМСЯ-наас мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ