Авлигатай холбоотой 164 хэргийг бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-09 11:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 5 сард 194 хэрэг бүртгэгджээ. Үүний 164 нь буюу 84.5 хувь нь авлигын гэмт хэрэг байна. Үүнийг дотор нь задалвал:

  • 121 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
  • 26 нь хахууль авах,
  • 17 нь хахууль өгөх,
  • 9 нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 3 нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг байгаа нь ҮСХ-ны мэдээгээр гарчээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд ийнхүү гарсан байна. 


Холбоотой мэдээ