Мексикийн Засгийн газрын төлөөлөгч халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО. /CNN/. Мексикийн Нийгмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн дарга Зое Робледогийн коронавирусний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарчээ. Тэрбээр Мексикийн Ерөнхийлөгчтэй хамт хоёр өдрийн өмнө хэвлэлийн бага хуралд оролцжээ.
“Би гэрээсээ ажиллахаар
болсон бөгөөд эмч нарын заавар зөвлөгөөг сайтар дагаж байна” гэж З.Робледо ням гарагт мэдэгджээ. Мөн мэргэжилтнүүд түүнийг хаанаас халдвар авсан хийгээд түүнтэй ойр
байсан хүмүүсийг тогтоож байгаа талаар мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын өдөр тутмын хэвлэлийн бага хуралд З.Робледо баасан гарагт үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгчдийн хамтаар оролцжээ. Түүнийг үг хэлэх үед Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, иргэний хамгаалалтын сайд нар тайзан дээр байжээ. Тэд хоорондоо зайтай зогсож байсан хэдий ч амны хаалт зүүгээгүй байжээ.
Холбоотой мэдээ

