Улсын хэмжээнд 22.6 сая төл хүлээн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн аваад байна. Үүний 97 хувь буюу 21.6 сая төл бойжиж байна. Таван хошуу малын төрлөөр авч үзвэл 72.5 мянган ботго, 634.7 мянган унага, 1.08 сая тугал, 11.6 сая хурга, 9.2 сая ишиг бойжиж байна.
Бод малын нийт хээлтэгчийн 58,4, бог малын нийт хээлтэгчийн 81 хувь нь тус тус төллөсөн. Өмнөговь, Дундговь аймагт эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3 хувьтай байна.
Гэрэл зургийг Т.Чимгээ