Улсын их дэлгүүрт гарсан галыг 21.30 цагт бүрэн унтраажээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-06-08 08:19:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид Улсын их дэлгүүрт гарсан галыг өчигдөр 21.30 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.


Улсын их дэлгүүрт гал гарсан тухай дуудлага өчигдөр 16.48 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллажээ.


Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд галын шалтгааныг тогтоохоор үзлэг хийж байна.

Холбоотой мэдээ