Улсын Их дэлгүүрт гал гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-07 18:09:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их дэлгүүрт гал гарлаа. Одоогоор их дэлгүүрийн 5-7-р давхар шатсан байдалтай байгаа бөгөөд сунадаг шаттай автомашинууд галыг унтраахаар ажиллаж байна. 


Нийслэлийн Онцгой байдлын газарт 16.48 цагт их дэлгүүрт гал гарсан тухай дуудлага мэдээлэл иржээ


Албаны эх сурвалжийн мэдээлснээр, УИД-ийн 6 дугаар давхарт байрладаг бэлэг дурсгалын тасгаас гал гарсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг урьдчилан хэлэх боломжгүй байгаа аж. Уг галд өртөж гэмтэж осолдсон хүн одоогоор байхгүй бөгөөд 11 хүний амь нас эрсдэхээс авран хамгаалсан гэсэн мэдээлэл байна. Тэдгээр иргэдийг түргэн тусламжийн машинаар авч явжээ.


Цагдаагийн байгууллагын ажилтнууд газ дэлбэрэх эрсдэлтэй гэж үзэн их дэлгүүрийн ойр орчмоос иргэдийг холтгох арга хэмжээ авч байна.  



Холбоотой мэдээ