Дэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улс руу "МИАТ" ТӨХК-ийн онгоцоор тусгай нислэгийг урьд шөнө хийсэн бөгөөд энэ нь манай улс анх удаа тус улс руу иргэний агаарын тээврийн шууд нислэг хийсэн тохиолдол боллоо.
Оюутолгой компани Австрали улс руу ажилчдаа хүргэхээр “МИАТ” ТӨХК-ийн онгоцыг түрээслэн нислэг үйлдсэн юм. Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн энэ үйл явдалд буюу Австрали улс руу тусгай онгоц нисгэх ажилд гар бие оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Монгол Улсаас Австрали
руу ниссэн анхны МИАТ-ийн шууд нислэгийг үйлдэх үед гар бие оролцсондоо баяртай
байна. Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов. Манай хоёр орны
оюутан сурагчид, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг шууд холбох ирээдүйн
шинэ боломжийн эхлэл гэдэгт итгэлтэй байна. Та бүхний аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай” хэмээжээ.
Австрали руу ниссэн тусгай онгоцоор 250 иргэнээ ирэх даваа гарагийн өглөө
Сиднейгээс авч ирэх юм.