Тусгай нислэгээр ирэх иргэд тусгаарлах байр хүрэх зардлаа тушаасан байх шаардлагатай

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-05 18:16:44
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар, 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.


Үүнд:

- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлэх,


- Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих бөгөөд тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүй,


- Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10 мянган төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн /Төрийн банкны 340004009911 тоот/ дансанд тушаасан байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ