Угаартсан байж болзошгүй иргэдийг эмнэлэгт хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-04 09:30:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Угалз" дөрөвдүгээр багийн долдугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэрт 3 хүн угаартсан тухай мэдээлэл зургаадугаар сарын нэгний өдрийн 10:03 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид 2 км замыг туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэрт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат А /33 настай, эрэгтэй/, тус тоотод оршин суугч Д /31 настай, эмэгтэй/ нар угаартсан байж болзошгүй, ухаангүй байдалтай байсан байна. Тухайн хүмүүсийг гэрээс нь гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэсэн бол тус тоотод оршин суугч М /17 настай, эмэгтэй/-ийн цогцсыг  аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ