Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-03 17:52:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшигчид аймгийн төв Сүхбаатар хотын “Партизан”-ы талбайд сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

Сэлэнгэ аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, С.Баярцогт нар сонгуулийн сурталчилгааны ажлаа “Сэлэнгэ нутгийнхаа төлөө хамтдаа-Сэлэнгэ ялна” уриатайгаар эхлүүллээ. Гурван нэр дэвшигчээ дэмжихээр одон медалиа энгэртээ гялалзуулсан ахмад буурлууд болон АН-ын дэмжигч залуус хүрэлцэн ирсэн байв. Мөн халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн бүр амны хаалттай, гартаа бээлийтэй, хоорондын зай барьсан зэрэг хорио цээрийн дэглэмээ барьж, хүндэтгэлтэйгээр үйл ажиллагаанд оролцлоо.

Холбоотой мэдээ