Зуунмод голын эргэн тойрныг цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 5-нд тохиож буй. Энэ өдрийг угтан Төв аймгийн Манзушир Хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд, ажилтан албан хаагчид Зуунмодны ам, голын эх, тахиалгат овоог цэвэрлэлээ.
Хийдийн зүгээс энэ өдрийг тохиолдуулан олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд маргааш
буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Зуунмод голыг эхээс нь төгсгөл хүртэл
цэвэрлэх ажилд сүсэгтэн олон, иргэдийг
оролцохыг уриалж байна.



Холбоотой мэдээ

СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
20 минут

ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно
9 цаг