Говьсүмбэр аймгийн гурван суманд “Төрийн үйлчилгээний төв” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-06-03 14:29:35

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар болжээ.

Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 149 дүгээр тогтоолын дагуу холбогдох албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 05 дугаар сарын 23-нд албаныхан зохион байгуулсан аж.

Мөн сумдад “Үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах бөгөөд хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, “ДАН” системийг нэвтрүүлэх ажлыг ЗГХЭГ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байгаа  аж.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж ирсэн “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчилж зохион байгуулахаар болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Говьсүмбэр аймаг Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймагтай хиллэдэг бөгөөд 17 мянга гаруй хүн амтай дэд бүтэц, зам харилцаа хөгжсөн аймаг юм. 

Холбоотой мэдээ