Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим хуудсанд байршуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-03 07:46:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 хүний хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн хураангуйг АТГ-аас http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулжээ.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн юм. Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлоготой танилцах, олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой болж байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс 485, бие даан 121 хүн нэр дэвшээд байна.

Холбоотой мэдээ