Эрүүл мэндийн газар 2019 оны ажлаараа “Шилдэг агентлаг”-аар шалгарлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-06-03 23:12:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон 2019 оны ажлаараа аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарлаа. 

Шагналыг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулан өгсөн юм. Шагнал гардуулах үеэр "Аймгийн Тэргүүний хамт олон болсон нь бидэнд өндөр хариуцлага, маш их урам өглөө. Та бүхний итгэлийг алдалгүй, амжилтаа улам бататган ажиллах болно" гэдгийг Говь-Алтай аймаг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа онцолсон юм. 

Аймгийн эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн 85 байгууллагын 1000 алба хаагч ажиллан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа ажээ. Салбарын хамт олон өнгөрсөн онд эхийн эндэгдлийг бууруулах, жирэмсэн эхийг хяналтад эрт хамруулах, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Тэмбүүгүй Алтай" хөтөлбөрийг хэрэгжлүүлэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоог 18 сум, 2 тосгонд зохион байгуулжээ. Түүнчлэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олон 2015 оноос хойш орон нутгийнхаа шилдэг агентлагийн тэргүүн болон дэд байруудыг тасралтгүй  эзэлсэн байна. 


Холбоотой мэдээ