Хилээр орсон 1845 тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-02 18:52:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хойш 1845 тээврийн хэрэгсэл, 4938 зорчигч нэвтэрчээ.

Мөн 1883 тээврийн хэрэгсэл, 4418 зорчигч гарсан байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагууд орсон бүх тээврийн хэрэгсэл, зорчигчдод зохих журмын дагуу ариутгал халдваргүйтгэл хийж улсын хилээр нэвтрүүлжээ.

Тухайн хугацаанд манай улсын 35 аж ахуйн нэгж 23,9 мянган тонн бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.  

Холбоотой мэдээ